top of page

Ухаарлын 7 хоног #6 - МИНИЙ АЛИМ

Энэхүү түүхийг багшид минь ярьж өгсөн Дэлхийн Үрийн Банкны Ерөнхийлөгч Cary Fowler болон цааш нь надад ярьж өгсөн Вашингтоны Их Сургуулийн Профессор Beth Wheat нарт гүн талархал илэрхийлье.

Уг түүхийг би мөн цааш дамжуулан 2017 оны АНУ-ын "Надад Хэлэх Үг Байна" илтгэлийн тэмцээний үеэр илтгэлдээ дурьдаж байсан. Хэрвээ уншигч та тэрхүү тэмцээний үеэр илтгэлийг минь сонсоод сууж байсан бол энэ түүхийг тодоос тод санаж байгаа байх.

Блогийн фото зурагчин Б. Хангай

Instagram: hann.bold.cr2

Аж үйлдвэржилт 18-р зууны үеэс эхэлж, гар үйлдвэр, тоног төхөөрөмж гээд 1700-аад оны дунд үе бол хүн төрөлхтөн газар тариалангаас татгалзаж эхэлсэн зааг үе. Хувь хүмүүс 18-р зуунаас өмнө өөрсдөө тариа будаагаа тарьж амьдардаг байлаа. Харин тариалангаа зогсоож тоног төхөөрөмж рүү шилжсэн тэр үеэс хойш газар тариалангийн томоохон компаниуд бий болж, харин бид өөрсдийн тариалдаг байсан хүнсний ургамлуудын төрөл зүйлийн 75%-ийг алдчихаад байна. Алимыг жишээ болговол дэлхий дээр өнөөдөр 7500 төрлийн өөр алим ургадаг. Гэхдээ 18-р зууны өмнөх үетэй харьцуулбал энэ тоо юу ч биш юм. Хэрэглэгчдийн хувьд худалдаж авахад өнгө, үзэмж, хэмжээ, хэлбэр хамгийн чухал бол үйлдвэрлэгчийн хувьд алимны боловсорч гүйцэх хугацаа, удаан хадгалагдах чадвар зэрэг чухал үзүүлэлт байж болно. Энэ мэтчилэн стандарт тогтоож сортолсоор ихэнх алимны төрөл зүйлс "хэт жижиг", "хэт том", "амттай боловч үзэмж муутай" гэж гологдсоор огт тариалагдахаа байж улмаар устаж үгүй болоход хүрчээ.

Блогийн фото зурагчин Б. Хангай

Instagram: hann.bold.cr2

АНУ-ын Вашингтон мужид тариалагддаг байсан буудайн төрөл зүйлст яг энэ явдал тохиолдсон болно. Нэгэн төрлийн буудай нь хамгийн хямд өртгөөр хурдан хугацаанд ургадаг байсан нь Вашингтон мужийн газар тариалангийн бизнес эрхлэгчдийг ашгаа бодоход хүргэж бусад төрлийн буудайг тарихгүй байх шалтгаан болсноор тэд бусад “үр шим муутай” бүх буудайнуудаа тариалахаа зогсоожээ. Эцэст нь хамгийн үр шимтэй гэгдэх цор ганц буудайг муж даяар тариалах болсон нь буудайн бусад төрөл зүйлс үгүй болох үндэс болсон аж.

Олон жилийн дараа Вашингтон мужийн хөрсөнд нэгэн өвчин гарсан нь уг буудайг хөрсөндөө ургах нөхцөлгүй болгов. Энэ нь тухайн мужийн хувьд хүнсний бие даасан байдалд заналхийлж буй хэрэг юм. Эрдэмтэд тэрхүү өвчний эсрэг дархлаатай буудайг удаан хугацаанд хайсан боловч дэлхийн хаана ч тийм дархлаатай буудайг олж чадсангүй.

Харин дэлхийн нөгөө буланд Оросын эрдэмтэн Николай Вавилов нас барахынхаа өмнө ирээдүйд гарч болзошгүй энэхүү асуудлаас урьдчилан сэргийлэн, дэлхий даяар хэрэн тэнэж, хүний хүнсэнд хэрэглэгдэж болох бүхий л ургамлуудын үр тариаг чадах чинээгээрээ цуглуулсаар дэлхийн хамгийн том “үрийн сан”-г байгуулсан байжээ. Түүний шинжлэх ухаанч сэтгэлгээ харамсалтай нь Зөвлөлтийн социалист нийгэмд үнэлэгдэж чадаагүй бөгөөд насаараа шоронд ял эдэлж, өлсөж үхсэн байдаг. Мөн дэлхийн 2-р дайны үед Вавиловыг дагагч эрдэмтэд германуудаас уг үрийн банкийг хамгаалж, дотор нь байсан хүнсийг идэлгүйгээр өөрсдөө өлбөрч үхсэн гэдэг. Америкийн эрдэмтэд Вавиловын үрийн сангаас үр шим сайтай биш ч генетикийн хувьд уг өвчний эсрэг дархлаатай ганц буудайг олсон юм. Өнөөдөр Вашингтон мужид ургаж буй ширхэг буудай бүр Вавиловын байгуулсан үрийн санд байсан тэр бяцхан буудайнаас гаралтай (Gary, “Retracing Nikolay Vavilov’s Quest to End Famine”).

Николай Вавилов эцэг эхээ өлсгөлөнгөөс болж алдсанаас хойш Орос улсыг өлсгөлөнгөөс аврахыг хүсдэг болсон гэдэг. Харин түүний байгуулсан үрийн сан зөвхөн Орос улсыг төдийгүй дэлхийг өлсгөлөнгөөс аврах түлхүүрийг өнөөг хүртэл хадгалсаар байна.

Бид ийм учраас ургамал, амьтныг хамгаалдаг юм. Амьд биес бүгд биентэйгээ холбоотой бөгөөд нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Өвсийг ямаа иднэ, ямааг чоно иднэ, чоныг хүн эсвэл үхэж газартаа шингээд чийгийн улаан түүнийг нь задалж, хөрсөнд шим тэжээл нь шингэж эргээд өвс ургах нөхцөл бүрдэх болно. Энэ бол амьдрал. Нэгийг нь аварч нөгөөг нь хаяж болдоггүй зүйл. Хүн ухаантай байж болох ч ирээдүйд юу болохыг тааж мэдэхгүй ертөнцөд амьдарч байгаагаа ухаарах хэрэгтэй. Тэрхэн үед хэнд ч хэрэггүй гэгдэж байсан тэр жижигхэн буудай Вашингтон мужийн хүнсний эх үүсвэр болсныг санаж амьдаръя. Амьтан, ургамал хамгаалах дээрээ тулвал амьтны амьдрах эрх, өрөвч сэтгэл, хариуцлагаа үүрэх ухамсар ярихгүйгээр хүн төрөлхтөн ердөө л өөрийнхөө ирээдүйн төлөө дэлхий дээрх амьд бүхнийг хамгаалах ёстой билээ. Танд хол сонсогдож болох ч үйлдвэрийн гол руу хийсэн хаягдлаас болж үхэж үрэгдэх дээрээ тулсан загас, говьд ургадаг заг, хойт мөсөн далай дээр дэлхийн дулаарлаас болж үхэж байгаа цагаан баавгай хүртэл бидэнд үнэтэй. Харин таны тэднийг хамгаалахад нэмэр болох эхний алхам бол хэрэглээгээ багасгах явдал юм.


Tag Cloud

Нийтлэлээ имейлээр хүлээн аваарай!

Бүртгүүлэх:

Email

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • SoundCloud - Black Circle
Намайг дэмжээрэй!
Онцгойлох нийтлэл

Zaya Delgerjargal

I study Environmental Studies and Economics at University of Washington.

I write, read, dance, and sing.

  • Instagram Social Icon

No Impact Man

Зохиогч: Colin Beavan

Байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах

Speaker: Elizabeth Gilbert

Ted talk: Хэрхэн дарамт өөртөө учруулахгүйгээр бүтээлч сэтгэлгээтэй байх

Монгол Улсын Түүх

Зохиогчид: МУИС-ийн Түүхийн Тэнхим

Их сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг

Please reload

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт
bottom of page