top of page

Ухаарлын 7 хоног #1 Аав юу захив?

Ухаарлын 7 Хоног блогийнхоо хамгийн анхны нийтлэлийг хайрт аавдаа зориулж байна.

Хүмүүс бид өнөөдөр бие биенийгээ хийдэг ажил, албан тушаалаар нь дээр доор гэж ялгадаг нь нууц биш юм. Мэдээж хэрэг хүнийг хийж байгаа ажлаар нь дүгнэх нь тийм ч оргүй хоосон үнэлгээ биш. Гэхдээ миний хувьд тухайн хүн хаанаас "босч" өнөөгийн хийж буй ажлаа хийж байгаа нь илүү сонирхолтой санагддаг юм.

Фото нийтлэлч: Б. Өлзийбат zB Design_ (instagram:iambzb)
 

Аав маань нэг орой надад миний амьдралын үнэтэй зөвлөгөө өгснийг би хэзээ ч мартахгүй. Тэрээр тэр орой хоёр өөр хүнийг хооронд нь одоо юу хийж байгаагаар нь шууд харьцуулж, нэгийг нь дээр, нөгөөг нь доор үзэх нь хэчнээн өрөөсгөл болох тухай өөрийн амьдралын жишээгээр батлан ярьсан билээ. Хүн бүр ондоо амьдралаар амьдарцгааж, өөр өөр боломжууд амьдралд нь нээгддэг. Аавын минь хувьд өнөөдөр түүнийг Монголын эртний түүх судлаачийнх нь хувьд хүндэлдэг хүн олон. Гэхдээ түүний ганцаараа босгосон өнөөдрийн амьдрал, карьер хоёр нь аавын минь хувьд амархан даваа байсангүй. "Аав нь бүх л насаа Монголын түүх судлахад зарцууллаа. Үүнийг ойлгодог хүмүүс нь ойлгоно. Ойлгодоггүй хүмүүс ч байна... Гэхдээ миний охин нэг юмыг ойлгох хэрэгтэй. Аав нь бол жирийн нэг малчны хүү юм шүү. Харин малчны хүүхдэд малчин болох зам хамгийн амархан байдаг юм." Аав маань нэг мэргэжлийг голж нөгөөг илүүд үзэх гэсэнгүй. Харин социалист нийгэмд хувийн өмч хөрөнгөгүйгээр эхэлсэн миний аавд магадгүй өнөөдөр эн зэрэгцээд явж буй хамт олноос нь боломж хамаагүй бага байсан байх.

Тэгэхээр би аав шигээ судлаач болсон гэж төсөөлье л дөө. Хэрвээ би яг одоогийн аавынхаа хашиж буй албан тушаалыг хашаад, яг адилхан амьдарвал хүмүүс намайг аавын минь хэмжээнд хүндэлж магадгүй юм. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгохгүй байна. Би малчны охин биш. Би судлаачийн охин. Мэдээ мэдээлэл, залууст хүсэх юм бол хийх зүйл илүү их болсон ийм цаг үед намайг амьдарч байгааг хүмүүс ухаарахгүй байж магад. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт охин нь яг л аав шигээ амьдрах нь аавынхаа гаргасан хөдөлмөрийн талыг ч охин нь гаргаж чадаагүй байна гэдгийн хэмжүүр юм болов уу. Надад аавд минь байснаас хамаагүй их боломжийг өнөөгийн нийгэм болон эцэг эхийн зүгээс харамгүй өгч байгаа тохиолдолд энэ нь би малчны хүүхэд малчин болсноос ялгаагүй хэрэг болох юм.

Хүмүүс өмнөх үеэсээ өсч дэвжиж амьдардаг гэж ярьцгаадаг. Энэ нь яг үнэндээ үр хүүхдүүд нь эцэг эхээсээ илүү хөдөлмөрч эсвэл илүү ухаалаг учраас илүү өндөр зиндаанд очиж буйн хэрэг огт биш юм. Яг ижил хэмжээний хөдөлмөр гаргаж чадваас амьдрал нь тодорхой түвшинд дээшлэх нь гарцаагүй. Мэдээж энэ зарчим хүн бүрийн амьдралд хэрэгжих боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Маргааш юу болохыг тааж мэдэх аргагүй хорвоод амьдарч байгаа энэ цаг үед байгаль, нийгэм, улс төрийн олон хүчин зүйлүүдээс бидний бий болгож чадах амжилт хязгаарлагдаж байна. Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүний хэмжээнд хөдөлмөрлөх боломж бололцоо Монголд хэр байгаа билээ дээ? Энэхүү нийтлэлээр би ердөө хүмүүсийг "шууд" үнэлэх явдал нь явцуу ойлголт гэж хэлэх гэсэн юм. Тиймээс тухайн хүний түүхээс тэр хүнийг дүгнэх нь илүү оновчтой биш гэж үү гэсэн эргэцүүллийг бичихийг хичээлээ.


Tag Cloud

Нийтлэлээ имейлээр хүлээн аваарай!

Бүртгүүлэх:

Email

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • SoundCloud - Black Circle
Намайг дэмжээрэй!
Онцгойлох нийтлэл

Zaya Delgerjargal

I study Environmental Studies and Economics at University of Washington.

I write, read, dance, and sing.

  • Instagram Social Icon

No Impact Man

Зохиогч: Colin Beavan

Байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах

Speaker: Elizabeth Gilbert

Ted talk: Хэрхэн дарамт өөртөө учруулахгүйгээр бүтээлч сэтгэлгээтэй байх

Монгол Улсын Түүх

Зохиогчид: МУИС-ийн Түүхийн Тэнхим

Их сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг

Please reload

Энэ 7 хоногийн ухаарлын жагсаалт
bottom of page